All-in-One Solution

Олон улсад гар цүнх болон бусад дагалдах бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх хандлагатай байна

Хөгжингүй улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг багатай хөгжиж буй улс орнууд руу чиглүүлж, үйлдвэрлэлээ явуулах нь улам бүр нэмэгдсээр байна. Түүнчлэн өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдсэн нь энэхүү чухал бүс нутагт үйлдвэрлэлийн өртөг бага зэрэг өсөхөд нөлөөлсөн аж. Иймд үйлдвэрлэгч компаниуд зарим хямд өртөгтэй улсууд руу үйлдвэрээ нүүлгэхэд хүрсэн байна.

Дэлхийн эдийн засаг сайжирч, хүн амын орлогын түвшин нэмэгдэн ажилгүйдэл буурснаар гар цүнх, түрийвч үйлдвэрлэлийн салбарын эрэлт нэмэгдэж, 2021-2026 хүртэлх таван жилийн хугацаанд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үнийг нэмэх боломж бүрдэнэ IBISWorld үзэж байна. Ялангуяа Баруун Европ болон Хойд Америкийн эдийн засаг сайжирч эхэлснээр гар цүнх болон бусад дагалдах бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөх хандлагатай байна.
Source: Export Development Project
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих