All-in-One Solution

Төв аймгийн Борнуур сумын үйлдвэрлэгчид “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ

Өнөөдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Гүйцэтгэх захирал Б.Сэржмядаг Төв аймгийн Борнуур сумын баялаг бүтээгч Т.Иван, Б.Мөнхтуяа нарыг хүлээн авч уулзлаа.

Тэд 3 жилийн турш сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлжээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, монголынхоо хүн ардыг эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаат хүнс үйлдвэрлэгчид болох зорилготой ажиллаж байна. Мөн сум орон нутагт төрөөс олгож буй зээлийн талаар мэдээлэл дутмаг байдаг бөгөөд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг бага үзүүлдэг тул “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элсэж бусад үйлдвэрлэгчидтэйгээ нэгдэн, хамтран ажиллах гэж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих