All-in-One Solution

“Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо” Олон Улсад үнэлэгдэх арга хэмжээ зохион байгуулна

Өнөөдөр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр
“ Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо”-ны Тэргүүн Ж.Урантуяа, Холбооны гүйцэтгэх албаны менежер Б.Номин нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хамтран ажиллах боломжуудын тухай ярилцаж, мэдээллээ солилцсон юм.
Монголд гоо сайхны салбарын 40 гаруй холбоо байдаг бөгөөд “Мэргэжлийн хумс урлал, гоо сайхны холбоо” нь эдгээрээс хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо өмнө нь хэд хэдэн удаа томоохон тэмцээн зохион байгуулж, энэ нь бусад улс орны мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байжээ. Тэгвэл цар тахлын үед завсардаад байсан энэхүү арга хэмжээг дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ингэхдээ гаднын улс орнуудын төлөөллүүдийг оролцуулж илүү өргөн цар хүрээнд хийх юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих