All-in-One Solution

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ АВЛИГАЛЫН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ

Өнөөдөр Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн тэргүүлэгчид АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн тулгамдсан асуудлуудаа тодорхойлж, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж байна. Өмнө нь зохион байгуулсан хэлэлцүүлэг, хурлуудаар Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн гишүүд төдийгүй нийт бизнес эрхлэгчдэд хээл хахуулийн асуудал хамгийн их төвөг уддаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл тэдэнд тулгамдаж буй бүхий л асуудлын үндэс суурь нь хээл хахуулиас болсон байдаг. Тиймээс үүний эсрэг арга хэмжээ авахаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй уулзаж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Авлига нь нийгмийн эдийн засаг, улс төр, хууль зүй оюун санааны хүрээнд гээд нийгэмд бүхэлд нь хор хөнөөл авчирч чаддаг хорт үзэгдэл юм. Авлигалд оролцогчид голдуу далд хэлбэрээр хуйвалдан үйлддэг. Авлигалын илрэх хэлбэр олон янз байдаг тул хамгийн их тулгамдсан асуудлаасаа эхэлж шийдвэрлэх нь чухал юм.
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих