All-in-One Solution

“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” ШИЛДЭГ АЖИЛТНУУДДАА ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Хэдхэн жилийн өмнө төр засаг төдийгүй монголын ард түмэн хүртэл ЖДҮҮ ямар үр өгөөжтэй салбар болохыг мэддэггүй байсан. Харин “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаар энэ ойлголт дэлгэрч, баялаг бүтээгч гэдэг үг трэнд болсон бөгөөд өдрөөс өдөрт холбооны цар хүрээ тэлж, ЖДҮҮ эрхлэгчид сайн дураараа нэгдсээр байна. Үүний үр дүнд баялаг бүтээгчдийг сурталчлан таниулах мянга гаруй нэвтрүүлэг, контент бэлтгэж, хэд хэдэн уулзалт, форум зохион байгуулсан нь нийгэмд шинэ салхи сэвэлзүүлсэн юм. 2022 онд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” үйл ажиллагаагаа илүү томоор харж, гадаад харилцаагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэж байж бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлнэ.
Тэгвэл “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” шилдэг ажилчдаа тодруулан гарын бэлэг гардууллаа. Тус үйл ажиллагааг “Алиман сар” ХХК дэмжиж шилдэг ажилтан тус бүрт 21 ширхэг хэвийн боов бэлэглэжээ.



Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих