All-in-One Solution

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭЖ НЭГ АЛХАМ УРАГШИЛЛАА

Монгол Улсад жилд хэдэн уулзалт, хэлэлцүүлэг болдог талаар тоо судалгаа байдаггүй. Бараг л өдөр бүр
зохион байгуулагддаг хэлэлцүүлгүүдээс үр дүнд хүрсэн нь өдрийн од шиг ховор юм. Тэгвэл өнөөдөр/2021.12.09/
зохион байгуулагдмагцаа үр дүн гаргасан нэгэн арга хэмжээ болж өнгөрлөө. Тодруулбал ШӨХТГ-аас санаачлан “ДАРГА-ҮЙЛЧЛЭГЧ” хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Тус хэлэлцүүлэгт нийт 54 төрийн бус байгууллагын төлөөлөгчид хуримтлагдсан асуудлаа хэлэлцэж, яаралтай шийдүүлэхээр зөвлөл байгууллаа. Ингэснээр ЖДҮҮ болон бизнес эрхлэгчид нэг алхам урагшилсан юм. Уг нь манай улсад энэ салбарыг хариуцдаг олон төрийн байгууллагууд бий. Гэхдээ “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” зөвлөл нь баялаг бүтээгч иргэдээс бүрдсэн тул асуудалд илүү бодитой хандах давуу талтай. Тус зөвлөл байгуулагдсан өдрөөсөө эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал нийт хүрэлцэн ирсэн 54 байгууллагаас 19 байгууллагыг санал хураалтаар зөвлөлийн гишүүнээр сонгож, маргааш анхны хурлаа хийхээр товлолоо.







Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих