All-in-One Solution

“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ” ТӨРИЙН ОРДОНД ЭХЛЭЖ БАЙНА

"Баялаг бүтээгчдмйг дэмжих холбоо"-оос зохион байгуулж буй "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021" яг одоо Төрийн ордонд эхэлж байна. Энэ удаагийн баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэгчийн нэгдсэн форум "Цар тахал ба Эдийн засаг" сэддийн дор болж байгаа бөгөөд Жижиг дунд үйлдвэрийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зээлийн батлан даалтын сан, Нийслэлийн Жижиг Дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ нар хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.

Форум Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн бичил бизнес эрхлэгч жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, гарц шийдлийн талаар хамтдаа ярилцна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн
үйл ажиллагаа
доголдож, амаргүй нөхцөл байдалд байна. Тиймээс "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021"-ээр олон асуудлуудыг хэлэлцэж, гарсан санал санаачлагыг Засгийн газар, УИХ-д өргөн барина.

Форумын үйл ажиллагааг ETV, MASSTV, TV9 телевиз, MASS.MN шууд дамжуулна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих