All-in-One Solution

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Орхон аймгийн салбар хороон даргаар С.Солонго томилогдлоо

Орхон аймгийн Баялаг бүтээгчдийг дэмжих салбар хорооны даргаар ажиллаж байсан Батсүх нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өглөө. Ийнхүү дараагийн шинэ даргаар Орхон аймгийн баялаг бүтээгч С.Солонгыг томиллоо.
Орхон аймгийн баялаг бүтээгч С.Солонго нь оёдол болон мод, модон үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил баялаг бүтээж, тууштай хөдөлмөрлөж буй эмэгтэй юм.
https://www.facebook.com/soko.9907

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр
"Цар тахлын хүнд цагт баялаг бүтээгчид эдийн засгийн хүндрэлийг давж гарахад тус дэм үзүүлсээр ирсэн. Энэ удаа ч мөн дотоодын үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байраа хадгалж үлдэх гэх мэт ажлуудын хүрээнд салбар хорооны үүрэг хариуцлага зайлшгүй шаардлагатай байдаг учраас Орхон аймгийн салбар хорооны даргыг шинээр томилж байгааг онцолсон юм.
https://www.facebook.com/BayalagButeegch



С.Солонго:

"Эрдэнэт хотын баялаг бүтээгч нар маань тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан бол Баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор миний бие ажиллахдаа таатай байна" гэж хэлж байсан юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих