All-in-One Solution

Гарааны бизнес эрхлэгчдэд төр засгын зүгээс дарамт шахалт их ирж байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч. Даваабаяр Орхон аймагт зохион байгуулагдсан Цар тахал ба ЖДҮ сэдэвт уулзалт зөвлөгөөнд оролцлоо.
https://www.facebook.com/BayalagButeegch

Орхон аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал нь ажлын байр болон хил гааль, санхүүгийн асуудал тулгамддаг гэдгийг баялаг бүтээгч Орхон аймгийн иргэд хэлж байсан юм.

Орхон аймгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зориулж хүүгүй удаан хугацааны зээлийг олгож эхэлжээ. Гэвч энэхүү зээлд хамрагдах жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд зээлийн батлан даалт заавал байх хэрэгтэйг Орхон аймгийн засаг даргын орлогч хэлж байсан юм.

Цар тахлын 2 жилийн хугацаанд Орхон аймгийн баялаг бүтээгчид өөрсдийн чадах ядахаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн борлуулжээ. Мөн сайр зүйлс Орхон аймгийн ЖДҮ эрхлэгчдийг нөмөрч хаалгаа барьсан олон баялаг бүтээгчид байгааг тус аймагт ажиллаж байгаа хүмүүс хэлж байсан юм.



Цар тахал ба ЖДҮ сэдэвт уулзалтанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан болон Орхон аймгийн удирдлагууд оролцлоо. ШӨХТГ-
https://www.facebook.com/afccpmongolia
Зээлийн батлан даалтын сан-https://www.facebook.com/CGFMongolia

Уулзалт хэлэлцүүлгэнд хөндөгдсөн асуудлуудыг холбогдох төрийн байгууллагын зүгээр газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Тухайлбал өрсөлдөөний тухай ЖДҮ эрхлэгчдийн хөдсөн асуултанд ШӨХТГ-ын дарга гарч шийдлийг нь олж өгсөн юм.
Зээлийн батлан даалтын сангаас зээл авах ЖДҮ эрхлэгчид болон хувь хүмүүст тулгамддаг асуудал нь барьцаа хөрөнгө болон санхүүгийн тэмдэглэл байдаг. Мөн үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж байгаа ЖДҮ эрхлэгчдэд зээл олгох асуудал их хөндөгдөж байсан юм.
Уулзалт зөвлөгөөнд ирсэн ЖДҮҮ эрхлэгчдийн зүгээс гарааны бизнес эрхлэгчдэд гаалийн татварыг чөлөөлөхийг уламжилж байсан юм. Түүнчлэн зээл олгож байгаа нэртэй олон дарамтыг зогсоохыг ЖДҮ эрхлэгчид холбогдох байгуулагын удирдлагуудад хэлж байлаа.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих