All-in-One Solution

БАЯНДЭЛГЭР ХҮНС ХХК “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД НЭГДЛЭЭ


Монгол улсын МАА хүнсний үйлдвэрийн салбарт маш том хувь нэмэр оруулж нийслэлчүүдийн тодорхой хувийг E mart худалдааны төвтэй хамтран эрүүл, аюулгүй мах, махан бүтээгдэхүүнээр хангаж байгаа “Баяндэлгэр Хүнс" компани "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд
гишүүнээр элслээ.

Тус компани "химийн бордоо ашиглаагүй, генийн өөрчлөлтгүй тэжээлээр өсгөсөн, гарал үүслийн өндөр нарийн бүртгэлтэй, эм тариа, антибиотекийн үлдэгдэлгүйг баталгаажуулсан үхрийн мах"-ыг бэлтгэн нийлүүлдгээрээ онцлогтой.

"Өглөө бүр шинэ мах" төслийг хэрэгжүүлэн 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тус байгууллагын үүсгэн байгуулагч Т.Мөнгөнхуяг өдгөө 30 гаруй хүнийг ажлийн байраар ханган жилийн 4 улиралд тасралтгүй үйлдвэрлэл эрхэлж байгаа хамт олон юм.

"Баяндэлгэр Хүнс" компаний үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд өдөрт 200 бог мал, 100 бод мал нядлан бэлтгэх чадалтай Монголын томоохон үйлдвэрүүдийн нэг билээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих