All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ХАРИЛЦАН ХАМТРАН АЖИЛЛАХ БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр /2021.07.02/-ны өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн байгууллагуудын
харилцан хамтран ажиллах ээлжит бизнес уулзалт боллоо.

Бизнес
уулзалтын үеэр
баялаг бүтээгчид буюу
ЖДҮ
эрхлэгчид
өөр хоорондоо танилцан,
цаашид
харилцан
хамтран ажиллах, нэгдсэн зохион байгуулалттайгаар
ЖДҮ-ийн салбарт тулгарч буй асуудлуудаа шат дараатайгаар хамтран зохион байгуулж ажиллах чиглэлд санал солилцлоо.

Түүнчлэн бизнес эрхлэгчид цар тахлын энэ хүнд хэцүү үед
ажлын байраа хадгалан авч үлдэхийн зэрэгцээ тогтвор
суурьшилтай
ажиллах хүний нөөцийн асуудлууд тулгамдсан нэн тэргүүний асуудал болоод байгааг санал нэгтэйгээр ярьж, орлого буурсан, үйл ажиллагаа доголдсон энэ үед
ЖДҮ
эрхлэгчдийн хувьд түшиж,
тулах цэг нь баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болж байгааг ч онцолж байлаа.

Мөн энэ үеэр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны дэргэд "CEO CLUB" байгуулагдаж,
клубын ахлагчаар "Нүүдэлчний соёл" компанийн захирал Т.Даваажаргал сонгогдон ажиллахаар боллоо.

Уулзалтын төгсгөлд холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр Монгол улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, цар тахлын хүнд хэцүү цаг үед бизнесийн үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, ажлын байраа хадгалан үр бүтээлтэй ажиллаж буй үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэрэмжит одон, медалиар шагналаа. Хичээл, зүтгэлээ үнэлүүлсэн бизнес эрхлэгчиддээ нийт баялаг бүтээгчдийнхээ өмнөөс баяр хүргэе.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – МОНГОЛЫН БАЯЛАГ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих