All-in-One Solution

Үндэсний “Бойв” арьсан гутал “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд гишүүнээр элслээ


Импортын бараатай өрсөлдөж буй үндэсний үйлдвэрлэгчид "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд элсэж , зорилго эв хүчээ нэгтгэсээр байна.

Үндэсний үйлдвэрлэлийн арьсан гутлын томоохон салбарын нэг "Бойв" арьсан гутлын үйлдвэр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоон"-нд гишүүнээр элсэж, нэвтрүүлгийн үеэр үнэмлэхээ гардан авлаа.

"Бойв" арьсан гутлын үйлдвэр нь Эх орондоо цэвэр арьсаар хийсэн бүх төрлийн гутал үйлдвэрлэж дотооддоо худалдаалж эхэлсэн бөгөөд тус брэндийн
гутлын онцлог бол 4 улирлын, гоёлын, өдөр тутмын, эр, эм, хүүхдийн гээд бүх төрлийн гутал байдаг бөгөөд
дотор гадар нь Монголдоо боловсруулсан 100% цэвэр үхрийн ширээр хийдэг юм.

Дотооддоо худалдаалаад багагүй хэрэглэгчтэй болсон бүтээгдэхүүнээ илүү олон хүнд таниулах их ажлаа эхлэхээр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-нд нэгдлээ. Монголын мянга мянган баялаг бүтээгч залуусын төлөөлөл болсон "Бойв" брэндийн -ийг үүсгэн байгуулагч А.Цацрал болон түүний хамт олонд нарын цаашдын ажилд амжилт хүсье.











Нийтэлсэн
Г.Лхагвадулам

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих