All-in-One Solution

“10,000 программист төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Миний анхны код” онлайн сургалт үнэ төлбөргүй”

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ.

“Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм.

Мөн уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад хамрагдах боломж нээгдэнэ. Тус
сургалтыг сонирхож буй хүмүүст алгоритмын үндсэн ойлголттой байх,
математикийн дөрвөн аргын мэдлэгтэй байх гэсэн шаардлагуудыг тавьжээ.

Сургалтад
http://10k.mn/home/sign_up
линкээр бүртгүүлэх бөгөөд
www.10k.mnвэб сайтаар дамжуулан багц хичээлдээ хамрагдах боломжтой.

Эх сурвалж:
https://ikon.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих