All-in-One Solution

ОЛОН ЖИЛ САЛБАРТАА ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН “МАСС МЕДИА ГРУПП”-ЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


“БИЛЭГТ ДӨЛГӨӨН” ХХК БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЛАВЛАХ 1900-1950, НОЁН ПИЦЦА, “МАСС” ТЕЛЕВИЗ, “МАСС.МН” МЭДЭЭЛЛИЙН САЙТ ЗЭРЭГ ХАРИЛЦАА ХОЛБОО, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХҮНС, НИЙТИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ЗЭРЭГ НИЙГМИЙН ОЛОН САЛБАРЫГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ “МАСС ЭЖЕНСИ” ГРУПП-ЫН ШИЛДЭГ 10 АЖИЛТНУУД САЛБАРТАА 10 ГАРУЙ ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙГААР, ТУУШТАЙ, АМЖИЛТТАЙ АЖИЛЛАСАН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ТӨРДӨӨ ҮНЭЛҮҮЛЖ, ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

Компанийнхаа ажилчдыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж, шилдэг боловсон хүчин бэлтгэж, ажилчдаа тогтвор сууршилтай удаан ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлж, тэднийг урамшуулж, хичээл зүтгэлийг үнэлж чаддаг тус группын нийт шагнал авсан шилдэг хамт олонд халуун баяр хүргэе.

Налайх дүүргийн Гал унтраах ангиас 1983 онд ажлын гараагаа эхлүүлж
улсад 38 дахь жилдээ
ажиллаж БАЙГАА Хорлоо овогтой Сүхээ нь
2011 оноос түргэн хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа бөгөөд салбартаа анхдагч үндэсний үйлдвэрлэгч компани болох
Ноён пицца ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна. Тэрээр баярт энэ өдөр Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм.

“НОЁН ПИЦЦА” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.СҮХЭЭ:
Миний хувьд Улсад 30 жил хувийн хэвшилд 10 гаруй жил ажилаж байна.
Хамт олон залуучууддаа баярлалаа.
Миний урагшлах үүд хаалгыг нээж, урам зориг өгч байдаг залуучууддаа баярлалаа.

Мэдээлэл харилцаа холбооны салбарт 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа 1900-1950 лавлахын нийт хамт олны хүч хөдөлмөрийг үнэлж,“Билэгт дөлгөөн”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан,
“Ноён пицца”
ХХК-ийн үйлдвэрийн дарга Ц.Цэвээнхүү,
“Масс академи”-ийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэчимэг нар Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнагдсан бол

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар
Төрийн дээд шагнал
Хөдөлмөрийн хүндэт медалиар
:

Эх сурвалж:
https://mass.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих