эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх
чиглэлд анхааран ажилладаг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн 2021 оны тав дахь удаагийн ээлжит хурал өнөөдөр /2021.03.11/ болж,
тус холбооны зүгээсцаашид хийж, хэрэгжүүлэх ажил болон УЗ гишүүний бүрэлдэхүүнд шинээр орж ажиллах гишүүний талаар хэлэлцлээ.
Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын үеэр
Цэвэгмидийн ГАНЗОРИГ-ыг Удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувийн саналаар баталлаа.
ЦЭВЭГМИДИЙН ГАНЗОРИГИЙН ТОВЧ НАМТАР
Боловсрол
-
2006-2007 он
БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургууль Хятад хэлний бэлтгэл -
2007-2011 он
БНХАУ-ын Өвөрмонголын Аж Үйлдвэрийн их сургууль бакалаврын зэрэг /Бизнесийн удирдлага/ -
2013-2016 он
БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын сургууль магистрын зэрэг /Олон улсын харилцаа/ -
2017 оноос
БНХАУ-ын Тяньжин хотын Нанкай их сургуулийн Эдийн засгийн сургууль докторант /Олон улсын худалдаа /
Ажлын туршлага
-
2011-2012 он
Ашигт малтмалын газар /Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн / -
2012-2014 он
БНХАУ-ын Тяньжин хотын Уул уурхайн бирж
Олон улсын хэлтэс /мэргэжилтэн/ -
2016 оноос
Тэмүүл хөгжил ХХК Гүйцэтгэх захирал
-аар
тус тус ажиллаж байгаа шинэ залуу боловсон хүчин юм.

