All-in-One Solution

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ Германд танилцуулах боломжтой боллоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, ХБНГУ-ын Саксони муж болон Монгол Улсаас Герман улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2025 оны аравдугаар сарын 13-14-нд “Саксони дахь Монголын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2025” үзэсгэлэн худалдаа, хөдөө аж ахуйн бизнес форум болох бөгөөд оролцогчдын бүртгэл 2025 оны 9 дүгээр сарын 4-нөөс 26-ны хооронд явагдана.

Оролцогчид өөрсдийн зардлаа бүрэн хариуцах бөгөөд гааль, хил хорио цээрийн шаардлага хангасан, экспортын бараа бүтээгдэхүүний холбогдох сертификат, гэрчилгээтэй бол давуу талтай.

Бүртгэл хийх линк: https://forms.gle/DkD1fUjcA6fd8Qz89
Холбоо барих утас: 77485555

Зохион байгуулагч: Жижиг, дунд үйлдвэрийн газар

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих