All-in-One Solution

МОНГОЛЫН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДАД БАЯРЫН МЭНД ХҮРГЭХИЙН САЦУУ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэд Монгол улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд
Монголын нийт баялаг бүтээгчдийн өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2015 онд нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдаж, Баялаг бүтээгч,
ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.
Тус холбооны зүгээс Шинэ ерөнхий сайдад ажлын амжилт хүсэхийн сацуу
Монголын баялаг бүтээгч, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашиг, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, импортлогч орноос эх орондоо бүтээгч, цаашлаад экспортлогч орон болгохын төлөө хамтран ажиллаж, шийдвэрүүд гаргах, мөн тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзахыг хүсч
"Хүсэлт" хүргүүллээ.
ҮНДЭСНИЙ
ҮЙЛДВЭРЛЭГЧИД – МОНГОЛЫН БАЯЛАГ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих