All-in-One Solution

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ 2021.01.21

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ нь
2015 онд нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдаж, Баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэр,
ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх, хэрэглэгчдийн дунд үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Тус холбоо нь Баялаг бүтээгч, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн талаар гаргах УИХ,
Засгийн газрын бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сайжруулахад санал оруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх ажил зохион байгуулдгаас гадна холбооны төлөөлөл
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих,
төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хороонд
ажиллаж байгаа бөгөөд

2019 оны 06-р
сарын 06-ны
өдөр батлагдсан
“ Жижиг, дунд үйлдвэр,
үйлчилгээг дэмжих тухай” хуулийн 18-р зүйлийн 18.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ”, мөн тус хуулийг дагалдан гарсан Монгол улсын засгийн газрын 2020 оны 3-р
сарын 25-ны өдрийн
113-р
тогтоолоор
батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 6-р зүйлийн 6.3, 6.4 дэх заалтуудыг
үндэслэн
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын төлөөллийг тус аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны бүрэлдэхүүнд оруулж хамтран
ажиллахыг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүллээ.

Жич: Тус
холбоо нь “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасан ТББ-ын шаардлагыг хангаж байгаа юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих