Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж,
интернэтээр
хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ
дата
болоод байна.
Тэгвэл танд худалдаж авсан
датагаа
төдийлөн ач холбогдолгүй
зүйлсэд
зарцуулалгүй, гагцхүү чухал
зүйлсдээ
зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж гэж байна.
Ямарваа нэгэн application update хийх эсвэл шинээр татаж авахад
дата
их зарцуулагддаг учраас та wi-fi орчинд байгаа үедээ л эдгээрийг хийх нь
датагаа
хэмнэх нэг арга юм.
Ингэхдээ таны утсанд application автоматаар update хийх тохиргоо хийгдсэн байгаа үгүйг шалгаад, доорх зааврын дагуу тохиргоог хийгээрэй.
IOS үйлдлийн системтэй утас:
Алхам 1. Settings – App Stores – Cellular data – Automatic Downloads – off болгоно.
Алхам 2. Settings – App stores – Automatic downloads – Apps & App Updates – Off болгоно.
Android үйлдлийн системтэй утас:
Алхам 1. Android Settings – Software update – Auto download over Wi-fi – On болгож идэвхжүүлнэ.
Алхам 2. Play store – Burger menu – Settings – Auto update apps – Over Wi-Fi only болгоно. Энэ тохиргоог хийснээр auto update зөвхөн Wi-Fi сүлжээнд хийгдэх юм.
Эх сурвалж:
https://gogo.mn/