Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хамтарсан тушаалаар 2021 онд батлагдсан “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд орон даяар сургалт зохион байгуулж байна.
Энэхүү хөтөлбөрийн удирдамжийн дагуу 2022 онд нийслэлийн 9 дүүрэгт, 2023 онд 21 аймагт зохион байгуулсан сургалтад нийтдээ 1700 орчим бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хамрагджээ.
Сургалтын зорилго
- ЖДҮ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх
- Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
- Давхардсан үйл ажиллагааг арилгаж, уялдаа холбоог хангах
- Эдийн засгийн тогтвортой байдал, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хувь нэмэр оруулах
Хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
Монголбанк, ХХААХҮЯ, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮҮ-г дэмжих төв НӨҮГ, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Сургалтын үндсэн сэдвүүд
- ЖДҮХС болон Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах журам
- Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн тухай ойлголт (зээл, даатгал, батлан даалт, валютын ялгаа гэх мэт)
- Санхүүгийн байгууллагатай харилцах арга
- Бизнесийн дэмжлэг, туслалцааны хөтөлбөрүүдийн мэдээлэл
- Хямралын үеийн эрсдэлийн удирдлага
- Цахим худалдаа, цахим төлбөр тооцоо
- Хөрөнгө оруулалт
Оролцогчдын санал сэтгэгдэл
Сургалтад хамрагдсан олонх бизнес эрхлэгчид сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид сум, орон нутагт тогтмол зохион байгуулбал илүү үр дүнтэй болохыг санал болгосон байна. Мөн тэд:
- Компанийн засаглал
- Бизнесийн төсөл боловсруулах
- Санхүү, татварын тайлан гаргах
- Хөдөө аж ахуй, сав баглаа боодол
- Борлуулалт, маркетинг, экспорт
- Хүний нөөц, кластераар хөгжих
зэрэг сэдвээр гүнзгийрүүлсэн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.