Дэлхийн улс орнууд жил бүрийн зургадугаар сард “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ хамтран Монгол Улсад “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр–2024” үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Энэ сарын 12–16-ны хооронд үргэлжлэх тус арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгч оролцож, нийтдээ 10 мянга орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна гэж ХХААХҮЯ мэдээлэв.