All-in-One Solution

Хятадын Засгийн газар Жак Магийн компаниудыг төрийн өмчит болгоно

Хятадын Коммунист нам Жак Магийн
Alibaba болон
Ant Group
компаниудыг төрийн өмчит болгох
шийдвэр гаргасан гэж
International Business Times-ийг иш татан Оросын RG агентлаг мэдээллээ.
БНХАУ-ын Зах зээлийн хяналтын ерөнхий газар Alibaba компанийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэдгээ өнгөрсөн оны 11 сард мэдэгдэж, шинжээчдээ илгээсэн билээ. Хятадын төдийгүй Азийн толгой баячуудын нэг Жак
Магийн
Alibaba компанийн
бодлого монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Иймээс Хятадын эрх баригчид монополийн эсрэг авах арга хэмжээг чангатгаж, түүний компаниудыг төрийн өмчит болгохоор шийдсэн гэж эх сурвалж мэдээлж буй юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, 10 дугаар сарын 24-ний өдөр Шанхай хотод болсон томоохон арга хэмжээний үеэр
Жак Магийн
хэлсэн үгэнд Хятадын эрх баригчид ийнхүү хариу барьсан байна. Тодруулбал Жак Ма хэлсэн үгэндээ БНХАУ-ын даргын хэлсэн үгнээс иш татаж, улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг ихээхэн шүүмжилсэн юм.
Үүнээс хойш сүүлийн хоёр сар Жак Ма олон нийтийн өмнө гарч ирээгүй байна.
Эх сурвалж:
https://gogo.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих