All-in-One Solution

ЖДҮ эрхлэгчид болон иргэд ямар төрлийн зээлд хамрагдах боломжтой вэ?

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал (ЖДҮ-ийн тухай хууль, 2019)

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

  • 10 хүртэл ажилтантай
  • Жилдээ 300 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой

Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

  • 10–50 ажилтантай
  • Жилдээ 300 сая – 1 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой

Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч

  • 50–200 ажилтантай
  • Жилдээ 1–2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой

ЖДҮ эрхлэгчдэд олгож буй санхүүгийн дэмжлэг

  1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)
    • Бичил ангиллын ААН-д шууд зээл олгоно
    • Жижиг, дунд ангиллын ААН-үүд банкаар дамжуулж зээл авна
    • Зээлийн нөхцөл: 5 жил хүртэлх хугацаатай, жилийн 3–5 хувийн хүүтэй
  2. Орон нутгийн хамтарсан зээл
    • Аймгууд өөрийн эх үүсвэрээ бүрдүүлж, зөвхөн тухайн аймгийн үйлдвэрлэгчдээ дэмждэг
    • Жишээ нь: Сүхбаатар, Өмнөговь аймаг 5.3 тэрбум төгрөгийн хамтарсан эх үүсвэр бүрдүүлсэн
  3. Барьцаа хөрөнгийн дутагдалтай ААН-д
    • Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)
    • 1 тэрбум төгрөг хүртэлх зээлд 30–60 хувийн батлан даалт гаргана
    • 10 хүртэл жилийн хугацаатай, жилийн 12–15 хувийн хүүтэй
  4. Олон улсын төсөл, хөтөлбөр
    • ЖАЙКА-ийн санхүүжилттэй хоёр үе шаттай зээл (банкаар дамжуулан)
    • Засгийн газар хүүгийн тодорхой хэсгийг татаасаар төлдөг. Жишээ нь: 18 хувийн зээлээс төр 13 хувийг нь төлж, зээлдэгч 5 хувийг төлнө.

Зээл авахад гардаг нийтлэг алдаа

  • Материалаа хугацаанд нь бүрдүүлэхгүй, дутуу эсвэл буруу илгээх
  • Иргэн өөрийн нэрээр бус, компанийн нэрээр лавлагаа авах ёстойг анзаарахгүй байх
  • Өртэй, муу зээлийн түүхтэй байх

Зээл олгохгүй нөхцөл

  • Сангаас өмнө авсан зээлийн үлдэгдэлтэй байх
  • Зээлийн мэдээллийн санд муу түүхтэй байх
  • Сангийн зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон байх
  • Шүүхийн шийдвэрээр өртэй байх
  • Нийгмийн даатгал, татварын өртэй байх
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих