All-in-One Solution

Өнгөрсөн оны мөн үеэс автомашины худалдан авалт 52%-аар буурчээ


Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарыг 4-10-ны өдрүүдэд манай улсын
нийт импорт 109.3 сая ам.долларт хүрэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 29.4 сая ам.доллароор буюу 21.2 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг
Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл хүнсний бүтээгдэхүүний импорт 10.1 сая ам.доллар буюу 93.5 хувиар, бусад барааны импорт 4.3 сая ам.доллар буюу 15.4 хувиар өссөн байна.

Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 6.2 сая ам.доллар буюу 22.1 хувиар,
автомашин, машин техникийн импорт 37.7 сая ам.доллар буюу 52.2 хувиар буурчээ.

Мөн ачааны автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад
290 ширхэг буюу 61.6 хувиар өссөн бол суудлын автомашины тоо хэмжээ 401 ширхэг буюу 21.5
хувиар буурсан байна.

Түүнчлэн дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,363.2 тонноор
буюу 8.6 хувь, автобензиний импорт
2,760.4 тонноор
буюу 26.2 хувиар
тус тус өсжээ.
Эх сурвалж:
https://ikon.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих