All-in-One Solution

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг зогсоолоо

Өвөрхангай аймгийн
Бат-Өлзий суманд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг зогсоожээ.

Энэ талаар
тус аймаг дахь
Цагдаагийн газраас

"Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2021 оны А/05 дугаар захирамжаар тус аймгийн Бат-Өлзий суманд Коронавируст халдвар
/Ковид-19/-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумаас гарах хөдөлгөөнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд зогсоолоо.

Иймд иргэд та бүхэн захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль хүчний болон мэргэжлийн анги байгууллагын алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн халдвар, хамгааллын дэглэмээ сайтар сахихыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж:
https://ikon.mn/

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих