All-in-One Solution

ДОРНОД – УЛААНБААТАР -ДОРНОД ЧИГЛЭЛД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООНО

Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын халдварыг орон нутгуудад тархахгүй байлгах зорилгоор Дорнод- Улаанбаатар, Улаанбаатар -Дорнод чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглоод байгаа юм. Гэвч зарим иргэд энэ байдлыг ашиглан сүүлийн үед зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэн батлагдаагүй замаар нийслэл Улаанбаатар хот руу зорчих, Улаанбаатар хотоос Дорнод аймагт ирэх зөрчил удаа дараа гарч байгаа нь коронавируст халдвар /сovid19/-ыг тархалтыг нэмэгдүүлж болзошгүй эрсдэлтэй нөхцлийг бүрдүүлж байна. Тиймээс энэ байдлыг таслан зогсоох зорилгоор аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, санал солилцон зүүн бүсийн хэмжээнд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтран ажиллаж, хамтарсан журам гаргаж, мөрдүүлэх шийдвэр гаргалалаа.
Эх сурвалж:
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих