All-in-One Solution

“Хурд” хамтлаг Төрийн соёрхолт Б.Ганбатын хагалгааны зардалд зориулан гитараа дуудлага худалдаанд оруулж 12,5 сая төгрөг “босгон” хандив өргөжээ

“Хурд” хамтлагийнхан “Алтан пянз, Хурд гитараа дуудлага худалдаанд оруулснаар 12,5 сая төгрөг “босгон” Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбатад
хагалгааных нь зардалд зориулан хандив өргөжээ. Тэрээр өөрсдийн сэтгэлийн хандиваа өчигдөр /2020.12.27/ охинд нь гардуулжээ.

“Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч хагалгаанд орох шаардлагатай байгаа тул Соёл урлагийн салбар нэгдэн, цахимаар тоглолт зохион байгуулах зэргээр хагалгаанд ороход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр сэтгэл нэгдэн, хандивын аян өрнүүлж байгаа билээ.

“Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.

Монголчуудын хамгийн сайн мэдэх бүтээл нь “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунууд юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих