All-in-One Solution

“БӨГТӨР ЖДҮ” , “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” номынхоо дээжийг Шинжлэх ухаан, технологийн төв номын санд бэлэглэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дэд дарга, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч, доктор /PhD/, профессор Ч.Даваабаяр өөрийн бүтээл болох "БӨГТӨР ЖДҮ" , "БАЯЛАГ БҮТЭЭГЧ" номынхоо дээжийг Шинжлэх ухаан, технологийн төв номын санд бэлэглэлээ.

Мөн тус бүтээлийнхээ цахим хувилбарыг манай номын санд өгөхөөр болсон ба бид ШУТИС-ийн Нэгдсэн каталогиороо /http://must.lib4u.net/
дамжуулан нийт уншигчиддаа онлайнаар унших боломжийг олгох болно.

Тус бүтээлүүд нь ШУТИС-ийн нийт уншигч, судлаачдын судалгааны ажилд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Ч.Даваабаяр болон "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ТТБ-ийн хамт олонд ШУТИС-ийн нийт уншигч, судлаачдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих