All-in-One Solution

ЖДҮ хөгжүүлэх санд 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгджээ

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдрөөр дуусгавар боллоо. Энэ сарын
19-ний байдлаар
Сангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд нийтдээ 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна. Тодруулбал,

  • ЖДҮХСанд 769 төсөл, 159.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

  • Орон нутагт 809 төсөл, 78.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлжээ.

Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангилалаар авч үзвэл,

  • Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн
    бичил ангилалд
    бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,

  • орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн
    бичил ангилалд
    бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,

  • 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн
    жижиг ангилалд
    бүртгэгдсэн 65 аж, ахуйн нэгжийн 49,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,

  • 1,0-2,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн
    дунд ангилалд
    бүртгэгдсэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.

Эх сурвалж: zms.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих