All-in-One Solution

Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа орон даяар явагдаж байна

ХХААХҮЯ, ЖДҮХСангаас
Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг орон даяар зохион байгуулдаг. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийг орон даяар хүлээн авч,
энэ удаад ЖДҮХСангаас зээлийн эргэн төлөлтөөс татан төвлөрүүлсэн 50,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ.

Зээлд хамрагдах хүсэлтэй аж ахуй нэгжүүд орон нутагт бол цаасаар, нийслэл хотод цахимаар ирүүлэх боломжтой.
Төсөл хүлээн авах хугацаа
5-р сарын 19-ны өдрийн 17:30 цагаар дуусна.

Тус сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих юм байна.
Орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн
зээлийг банкаар дамжуулахгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой
уялдуулснаараа энэ удаагийн зээл олголт онцлог болж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих