All-in-One Solution

Өмнөд Солонгос 14 сая өрхөд бэлэн мөнгө олгоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ коронавирусын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хямралыг
арилгахын тулд өрхүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор болсноо зарлажээ.

Тус улсын Засгийн газар төсөвтөө тодотгол хийж, чинээлэг бүлэг буюу нийт өрхийн 30 хувийг бүрдүүлдэг өрхүүдээс бусад өрхүүдэд дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Төсвийн тодотголыг ирэх сард парламентаар хэлэлцүүлэн батлах гэнэ.

Энэхүү нэг удаагийн мөнгөн тусламжид өрхийн орлого нь 12 сая воноос доош орлоготой өрхүүд хамрагдах юм байна. Энэ шалгуураар бол 14 сая
өрхийн 35 сая хүн дээрх бэлэн мөнгийг хүртэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч олгох мөнгөний хэмжээ өөр өөр байх ба тухайлбал дөрвөн ам бүлтэй айл нэг удаа нэг сая воны бэлэн мөнгө хүртэх юм байна. Тус улсын Засгийн газар коронавирустэй тэмцэх зорилгоор 11 их наяд воны санг бүрдүүлээд байгаа юм.

Эх сурвалж: news.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих