All-in-One Solution

Вьетнамд коронавирусийн хэлбэртэй бургер хийжээ

Вьетнамын нийслэл Ханой хотын тогооч Хоанг Тунг дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн хэлбэртэй “корона-бургер” хийжээ.

“Гэрийн пицца” нарийн боовны дэлгүүр эзэн Хоанг Тунг “Хэрэв та коронавирусээс айж байгаа бол айдсаа даван туулахын тулд үүнийг идээрэй. Тус бургерийг сайн дураараа идсэний дараа коронавирус танд тийм ч аймшигтай санагдахгүй. Бидний энэхүү наргиан нь цар тахлын үед хүмүүст баяр баясал бэлэглэх зорилготой юм” гэжээ.

Түүний нарийн боовны дэлгүүр өдөрт 50 бургер зардаг байсан ч коронавирусийн тархалтын улмаас үүдээ барихад хүрчээ.
Одоогоор
Вьетнам Улсад халдварын 148 тохиолдол бүтгэгдэж, нэг ч нас баралт бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: eguur.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих