All-in-One Solution

COVID-19: Франц хямралын үед бизнесийн салбарыг дэмжинэ

Шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотойгоор хямралтай тулгарсан компаниудыг Засгийн газраас дэмжих системийг сайжруулна гэж Францын Сангийн сайд Бруно Ле Мэр мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа.

"Манай бүхий л аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг хангахын тулд өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд энэ нь бизнесийн үйл ажиллагаа болон ажил эрхлэлтийг хэвийн түвшинд хадгална" хэмээн сайд мэдэгджээ.

Санхүүгийн дэмжлэгийн хүрээнд компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардлагатай зээлийн даатгалыг хэвийн байдлаар үргэлжлүүлэхийн тулд 10 тэрбум евро төсөвлөхөөр болсон байна.

Түүнчлэн төрийн баталгаа бүхий зээлийг компаниудад олгох бөгөөд энэ ажилд зориулж 300 тэрбум евро төсөвлөжээ.

Эх сурвалж: shuud.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих