All-in-One Solution

“Louis Vuitton”-ийг эзэмшигч LVMH корпорацийн сүрчигний үйлдвэрүүд гар ариутгагч хийнэ

"Louis Vuitton"-ийг эзэмшигч LVMH корпорацийн сүрчигний үйлдвэрүүд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гар ариутгагч гель хийхээр болжээ.

Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet зэрэг дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг LVMH корпораци Франц даяар гар ариутгагч бодисны хомсдол үүссэнтэй холбоотойгоор улсдаа тусламжийн гараа сунгахаар болсон байна.

“Гар ариутгагч бодисыг эрүүл мэндийн байгууллагуудад үнэгүй нийлүүлэх болно” хэмээн LVMH корпорациас мэдэгдлээ.

Франц улс вирусийн тархалтыг бууруулахын тулд зоогийн газар, кафе болон зарим дэлгүүрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

Тус улсад коронавирусийн халдварын улмаас 120 хүн нас баржээ.

Эх сурвалж: gogo.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих