All-in-One Solution

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 1800-1950 ДУГААРААР ЗАРИМ ТӨРЛИЙН ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙГ ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙНА

Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан үндэсний тэргүүлэгч
1900-1950 мэдээллийн лавлах зарим төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээллийг
ҮНЭГҮЙ
болгосон. Хэрэглэгч та бүхэн1800-1950 дугаарт холбогдон дараах үйлчилгээнүүдийн
талаарх мэдээллийг
ҮНЭГҮЙ
авах боломжтой болж байна. Үүнд:


– Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл


– Бүх төрлийн дуудлагын үйлчилгээ


– Такси дуудлагын үйлчилгээ


– Пицца захиалгын үйлчилгээ


– COVID-19 халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хэрэглэгч та бүхэн дээрх үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг
гэрээсээ гаралгүй
1800-1950 тусгай дугаарт холбогдож ҮНЭГҮЙ
асуугаарай…

Р.МЯГМАРЖАРГАЛ 1900-1950 ЛАВЛАХЫН МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үед манай лавлахын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тодорхой хэмжээний ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Юуны өмнө 1900-1950 лавлахын ажилтнуудаа гэрээсээ ажлаа хийх
боломж нөхцөлийг бүрдүүлээд ажиллаж байна. Мөн 1800-1950 тусгай дугаарыг ажлуулаад зарим төрлийн мэдээлэл лавлагааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгч эхэллээ.

1800-1950 тусгай дугаараар
зарим төрлийн мэдээлэл лавлагааг
ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ өгч эхэллээ

Үүнд: төр засгаас гаргаж байгаа аливаа шийдвэрүүд үүнтэй холбоотой
бусад цаг үеийн мэдээлэл багтаж байна. Мөн 1800-1950 дугаарт хэрэглэгчид маань залгаад такси дуудлага, пицца захиалга,
ариутгал халдваргүйжүүлэлт болон бүх төрлийн дуудлагын үйлчилгээний
мэдээллийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой болоод байна.

#ХАЛДВАРААС
СЭРГИЙЛЬЕ – ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ
#ХАМГААЛЪЯ

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих