All-in-One Solution

ЖДҮ эрхлэгчдийн бүтээлүүд “Ажилтай өрх – Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгөөр олон нийтэд хүрч байна

“Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Ажилтай өрх – Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэсээр энэ жил 31 дэх удаагаа уг өдөртэй золгож байна.

Энэхүү өдрийг угтан Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас “Ажилтай өрх – Аз жаргалтай гэр бүл” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Цар тахлын үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-т хамрагдсан өрхийн төлөөллүүд өөрсдийн бүтээл, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа гаргасан нь онцлог байв. Тус төсөлд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нийт 1,259 зорилтот өрх хамрагджээ.

Мөн өдөрлөгийн хүрээнд:

  • Хүүхэд, гэр бүлийг дэмжих үйлчилгээ
  • Хөдөлмөрийн яармаг /Job Center/
  • Нийгмийн халамж болон нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь болон онлайнаар авах боломж
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн үйлчилгээ

зэрэг олон талт үйл ажиллагаа, үйлчилгээ иргэдэд нээлттэйгээр хүргэгдлээ гэж ГБХНХЯ мэдээлэв.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих