All-in-One Solution

“Зэсийн баяжмалаа Манлай суманд үйлдвэрлэсэн уутанд хийж, орон нутгийн компани тээвэрлэж байна”

"Зэсийн баяжмалаа Манлай суманд үйлдвэрлэсэн уутанд хийж, орон нутгийн компани тээвэрлэж байна"

“Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10 тэрбум ам.доллар давжээ.

Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнх
буюу 76 хувь нь дотоодын зуу зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, мөн үйлчилгээнд зарцуулагдсан байна.

“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес
“Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхыг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюу толгойн уурхайн цогцолборт Ханбогдод үйлдвэрлэсэн хувцастай, Даланзадгадад хийсэн бээлийтэй, Улаанбаатарт хийсэн хамгаалалтын гуталтай ажиллагсад та бүхнийг угтана. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна” гэв.

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орох үед дэлхийн гурав дахь том зэс, алтны уурхай болох төсөөлөлтэй байгаа юм.

Эх сурвалж: ikon.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих