All-in-One Solution

25 дахь удаагийн Харбины цасан баримлын тэмцээнд Монголын баг тэргүүлжэ

25 дахь удаагийн Харбины цасан баримлын тэмцээнд Монголын баг тэргүүлжээ

БНХАУ-ын Харбин хотноо мөсөн болон цасан баримлын тэмцээн
энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Өчигдөр цасан баримлын тэмцээний шилдгүүдийг тодруулсан бөгөөд Монгол, Орос, Индонез зэрэг 10 улсын 25 баг бүтээлээрээ өрсөлдсөн юм.

Цасан баримлын тэмцээнд эх дэлхий, хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвээр урласан Монголын уран бүтээлчдийн бүтээл тэргүүллээ.
Харин мөсөн баримлын тэмцээнд ОХУ-ын уран бүтээлчид шилдгээр шалгарчээ.

Тэдний бүтээл нь
Австралийн коала баавгайг бурхны мутар дээр урласан нь эх дэлхийгээ хамгаалах уриалга болсон төдийгүй, галд хуйхлагдаж буй Австрали тивийг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж ирснээрээ онцгой ач холбогдолтой хэмээн шүүгчид үзсэн байна.

Харбин хотод цасан баримлын тэмцээн 25 дахь удаагаа болж буй бол мөсөн баримлын тэмцээн нь 34 дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Өмнөх жил Монголын уран бүтээлчид Харбины мөсөн баримлын төрөлд нь
тэргүүлж байв.

Эх сурвалж:
xhuanet.com, ikon.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих