All-in-One Solution

ӨВӨРХАНГАЙ: Аймаг, сумын төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулав

ӨВӨРХАНГАЙ: Аймаг, сумын төвүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулав

Өвөрхангай аймаг өнгөрсөн онд “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд аймаг, сумдын нийтийн эзэмшлийн талбай болон гэр хорооллуудад ногоон төгөл, дугуйн зам, гэрэлтүүлэг, усан оргилуур, тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж иргэд чөлөөт цагаа эрүүл, ногоон орчинд зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бий болгосон байна.

Аймгийн төвд
Дэлгэрэх гол дагуу 8.7 га талбайд “Хунбобса” “Дэлгэрэх гарден” “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгүүд шинээр байгуулжээ. Мөн Хархорин суманд Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэнгийн нэрэмжит, Богд суманд “Арц гурван богдын мөнхийн шүтээн” зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд шинээр бий болсон байна. Баянгол, Тарагт, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл сумын Баянтээг багт бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд, Хужирт, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Баянгол сумдад шинээр цэцэрлэгт гудамж байгуулжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих