Үнээр биш чанараар өрсөлдөж буй New green life-ийнхан
-
Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай
-
Бид бүтээгдэхүүнийхээ орц найрлагад ордог бодисоос 20 хувийг нь
урд хөршөөс авдаг. бусдыг нь дотоодоосоо хангаж байгаа. Барилгын 40 хувьд замаск ордог учраас үйлдвэрлэл хөгжих ирээдүй бий. Монголын үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 50 хувийг хангадаг -
Тус компанийн удирдлагууд ажилчид, боловсон хүчнээ үнэт капитал гэж үздэг хэмээн өгүүлсэн. Хуурай, шороо тоостой орчинд пургидаг бүтээгдэхүүн хийдэг хүмүүс амьсгалын замын өвчинтэй болох эрсдэлтэй тул жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг
-
Элсийг шатааж боловсруулаад нарийн шигшүүрээр шигшиж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бэлэн болгодог. Технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай
-
ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
үйлдвэрээ байгуулжээ. Хотоос зайдуу буйдхан тосгон ерөнхийдөө үйлдвэрийн бүс болжээ. Мах, сүүний үйлдвэр, шувууны аж ахуй, барилгын туслах материалын үйлдвэрүүд Шувуун фабрикт төвхнөсөн байна. New green life компанийн хувьд элсний карьеруудыг түшиглэн эл газарт үйлдвэрээ барьж, 2011 оноос үйл ажиллагаа явуулж байна. Үүдээ нээж, өрхөө татсан аас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлж хар, цагаан, фасадны өнгөт чулуун замаск, плита, хөөсөнцөр, хөнгөн блокны цавуу, шал тэгшлэгч зэргийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа аж. Бүрэн автомат системтэй уг үйлдвэр хоногт 80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэлээд том цэлгэр хашаанд автомат үйлдвэр, агуулах, ажилчдын байр гээд гурван объект
барьжээ. Үйлдвэрийнхээ хашаанд ажилчдадаа зориулж хоёр давхар байр хүртэл барьсан байх юм. Хотоос зайдуу учраас автобусаар ажилдаа ирж, очиход амар биш байдаг тул ийн байр барьснаа удирдлагууд нь сонирхуулсан. Байр, хоолоор хангадаг болохоор цалингийн доод хэмжээг 800 мянгаар тогтоосон аж. Үйлдвэрийн тоног, төхөөрөмж бүрэн автомат болохоор ядартлаа ажиллаад байдаггүй, төхөөрөмжүүдийг горимын дагуу ажиллуулж чаддаг л байхад болдог юм байна. Өвлийн улирал эхэлсэн хэдий ч захиалга тасрахгүй байгааг үйлдвэрийн ажилчид нь ярилаа. New green life компанийн удирдлагууд 2016 онд ХХААХҮЯ-ны “Жижиг, дунд үйлд вэрийг дэмжих төсөл”-өөс гурван тэрбум төгрөгийн зээл авч, үйлдвэрээ бүрэн автомат болгон өргөжүүлжээ. Тус компани ХБНГУ-ын технологиор Монгол Улсын ISO9001-MNS:2444 чанарын стандартаар баталгаажуулсан долоон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор 10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж буй буй уг үйлдвэрийн гол түүхий эд нь элс, цемент учир тээврийн зардал хэмнэх үүднээс элсний карьер бараадан үйлдвэрээ байгуулсан боловч Шувуун фабрикийн элсний карьеруудыг хаасан тул одоогоор Налайхаас татаж буйгаа хэллээ.
үндэсний үйлдвэр өндийхөд, өргөжиж хөгжихөд хэцүү л дээ. Бүх зүйлийг ном дүрмээр нь хийдэг хүн хол явдаггүй бололтой. Ар өврийн хаалга хөөцөлддөг, хуурамч чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс хождог цаг үед л бид амьдарч байна хэмээсэн юм. Тэрбээр “Манайх ЖДҮ-гээс авсан зээлээ бүрэн
төлж дуусгасан. Үйлдвэрлэл эхлүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг байхгүй бол хөл дээрээ босоход амаргүй юм билээ. Манай үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгийгээ дэмждэг баймаар байна. Барилгын компаниуд материал үйлдвэрлэдэг газруудаа дэмжихийг хүсдэггүй. Өнөөх л урд хөршийн түүхий эдийг сонгож авдаг. Уг нь бид импортыг орлох бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр жаахан эх оронч сэтгэлээр хандмаар байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэхээр бэлэн мөнгөний орлого орж ирэх нь ховор. Голдуу бараа солилцоо
маягаар л борлуулалтаа хийдэг. Манайх бүтээгдэхүүн бүрээсээ тест хийж, чанарыг нь шалгуулдаг” хэмээн ярилаа. Хөдөө орон нутгаас эднийд чамгүй зах иалга ирдэг юм байна. Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгаас захиалга ирсэн талаар сонирхуулсан.


Эх сурвалж: zgm.mn