All-in-One Solution

ТУРШИЛТ: Сайжруулсан шахмал түлшний үнсээр явган хүний замын хавтан болон бродюр хийжээ.

ТУРШИЛТ: Сайжруулсан шахмал түлшний үнсээр явган хүний замын хавтан болон бродюр хийжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш түлж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч байгаа үнсийг дахин боловсруулалтад оруулж ашиглах боломжийг судлах, зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Барилгын материал үйлдвэрлэгч компаниудтай хамтран явган хүний замын зориулалтын хавтан, бродюр, эко хавтанг гэр хорооллын айл өрхөөс гарсан үнсийг ашиглан хийж туршжээ.

Өнөөдөр ажлын хэсэгт туршилтын бүтээгдэхүүнийг танилцуулах бөгөөд
Барилгын материалын лабораторийн шинжилгээнд хүргүүлж цаашид ашиглах боломжтой үр дүн гарсны дараа хотын гудамж талбайн тохижилтын ажилд ашиглах аж.

Эх сурвалж:
ikon.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих