All-in-One Solution

БХБ-ЫН САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР АВЧ ЯВЛАА.

БХБ-ЫН САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР АВЧ ЯВЛАА.

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг
өнгөрсөн 10 дугаар сарын 21-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг удаа дараа ерөнхий шүүгч болон анхан шатны шүүхээс татгалзаж шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан гэх үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хаалттай
хэлэлцлээ.

Шүүх хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцох байсан ч гурван өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болжээ. Иймд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Харин шүүгдэгч З.Баянсэлэнгийг хурлаас гаргасан бөгөөд тэрбээр өөрийг нь үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан талаар хэллээ.
Түлхүүр үг: цагдан хорих

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих