All-in-One Solution

Нийт 500000 ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ СҮЛД ДУУНЫ ШҮЛГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ СҮЛД ДУУНЫ ШҮЛГИЙН УРАЛДААН
Зорилго: Монгол орны өнцөг булан бүрт үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, Баялаг бүтээгчдийн гэрэл гэгээтэй талыг харуулсан, Монгол улсын хөгжил дэвшилрүү уриалан дуудсан, Үндэсний үйлдвэрлэлээ эх орныхоо төлөө зориулна гэсэн чин хүсэл эрмэлзэлийг төрүүлж бадраах, Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны сүлд дууны шүлгийг бий болгоход оршино.
Уралдаанд тавигдах шаардлага:
  • Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог илэрхийлсэн, цаг үеэ тусгасан, шинэлэг санаа өгүүлэмжтэй, Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн байх.
  • Шүлэг нь зохиогчийн эрхийг зөрчихгүй байх, ямар нэг нам эвсэл, шашин шүтлэг компани байгууллагыг ил, далд хэлбэрээр сурталчлаагүй ба бусдад буруу үлгэр дууриал төрүүлэхгүй
    байх, бусдын нэр хүндэд халдахгүй байх.
  • Уралдаанд ирүүлсэн шүлгүүд холбооны өмч болно.
  • Нэг оролцогч нь хэдэн ч шүлгээр оролцож болох бөгөөд шүлгийн мөрийн тоо хэд ч байж болно.

Оролцох заавар:
  • Шаардлагад нийцсэн шүлгийг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны фэйсбүүк хаягруу өөрийн овог, нэр, зураг, холбоо барих утасны дугаарын хамт илгээх болон баруун 4 зам Гранд плаза цогцолбор 9 давхар 901 тоот цаасаар хүргүүлнэ.
Уралдааны хугацаа:
  • Таны илгээсэн шүлгийг
    2018 оны 8 сарын 15-ны 18 цаг хүртэл хүлээн авна.

Шалгаруулах:
  • Уралдааныг дүгнэх комиссын дүгнэсний дагуу ялагчдыг тодруулна.
  • Эхний
    гурван байр шалгаруулна.
  • Ялагчдыг 2018 оны 8 сарын 20-ны өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны фэйсбүүк хаягаар зарлаж, утсаар мэдэгдэнэ.

Шагнал урамшуулал:
  • 1-р байр /1 хүн/: 300,000 төгрөг, гарын бэлэг
  • 2-р байр /1 хүн/: 100,000 төгрөг, гарын бэлэг
  • 3-р байр /1 хүн/: 100,000 төгрөг, гарын бэлэг

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих