All-in-One Solution

ЖДҮҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НЭГ ӨДРИЙН “ЦОГЦ СУРГАЛТ” БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХХААХҮ-ийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох дунд хугацааны төлөвлөгөө”-ний сургалтыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас есөн дүүргийн ЖДҮДТ-тэй хамтран зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хувь хүний санхүү, зардал ба хуримтлал, харилцааны ур чадвар, цахим худалдаа, эрсдэл ба даатгал, нягтлан бодох бүртгэлийн суурь, хөрөнгө оруулалт, төсөл бичих арга зүй зөвлөгөө, банк, банкнаас бусад санхүүгийн байгууллага, зээл болон зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа cэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан нэг өдрийн цогц сургалт нь 2022 оны 10-р сарын 21-ний 09:00 цагт БГД-ийн ЗДТГ-ын Төр захиргааны 2-р байр, 7 давхарт хурлын зааланд зохион байгуулагдана. Баянгол дүүрэгт үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг БЖДҮҮ эрхлэгчид та бүхнийг урьж байна.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих