All-in-One Solution

Халифа сан ЖДҮ-ийн дижитал чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим худалдаа”-г хурдасгах хөтөлбөрийг эхлүүллээ

Абу Дабу дах “Халифа” аж ахуйн нэгжийг хөгжүүлэх сан нь бизнес эрхлэгчдэд зориулсан цахим худалдааны чадавхыг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Уг хөтөлбөр нь бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, ашиг олох, брэндийн нэр хүндийг өсгөх, хэрэглэгчдийн оролцоог сайжруулах хийгээд бодит үр дүнд хүргэхэд чиглэнэ.
Энэ хүрээнд
бизнес эрхлэгчдэд цахим худалдаа хийхэд бэлэн байдлын үнэлгээ өгөх таван өдрийн семинар зохион байгуулна. Үүнд цахим худалдааны дэлгүүр хэрхэн байгуулах, үйл ажиллагааны загвар боловсруулах, маркетинг борлуулалтаа хэрхэн хэмжих зэргийг багтаасан аж. Таван өдрийн сургалт нь есдүгээр сарын 21, 22, 28, 29 болон аравдугаар сарын 4-ний өдрүүдэд явагдана.

“Халифа” аж ахуйн нэгжийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал Алиа Аль Мазруэй “Энэхүү хөтөлбөр нь бизнес эрхлэгчдэд онлайн худалдааны мэргэжилтнүүдээс зөвлөгөө, нэгдсэн ойлголт авах болон цаашдаа хамтран ажиллах онцгой боломжийг олгож байгаа. Дижитал технологийн хувьсал жижиглэн худалдааны зах зээлд нэвтэрснээр уг салбарт томоохон өөрчлөлт гарсан” гэв.

Мөн тэрбээр, “Өнөө үед бизнес эрхлэгчдэд цахим худалдааны туршлага, практикийг хэрхэн бизнестээ хэрэгжүүлэх талаар ойлголттой болох нь нэн чухал байна. Цөөн хэдэн шинэлэг бизнес эрхлэгчид дижитал зах зээлд нэвтэрсэн. Тиймээс бүхий л ЖДҮ эрхлэгчдийг цахим худалдааны талаарх ойлголттой болгох нь манай байгууллагын үүрэг, хариуцлага гэж харж байгаа” гэлээ.
Source: ZAWYA

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих