All-in-One Solution

Гал түймрийн аюулаас 24 иргэний амь насыг авран хамгааллаа.

Он гарсаар улсын хэмжээнд 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 363 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 24 иргэний амь насыг авран хамгааллаа.
Тухайлбал өчигдөр буюу 27-ны өдрийн 19:14 цагт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүнбаян цагааны 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, таван иргэний амь насыг авран хамгаалав. Гал түймрийн аюулаас аварсан иргэд нь 7 сараас 13 насны хүүхдүүд байжээ гэж Онцгой байдлын ерөнхий гэзраас мэдээллээ.
Эх сурвалж:
https://medee.mn/
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих