All-in-One Solution

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг
тус яамны ТНБД-ын тушаалаар өнгөрөгч Баасан гаригт /2021.01.22/ажлаас нь халах тушаал гаргажээ. Шалтгаан нь Өргөө амаржих газар амаржсан эх углааштай гарахад мэргэжил арга зүйгээр хангаагүй гэсэн үндэслэлээр халсан байна.

ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтнаас Covid-19 халдвар илэрсэн тул Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал өчигдрөөс
гэрийн тусгаарлалтад оржээ. Түүнийг албан тушаалаас нь халсан шийдвэрийг өнөөдөр (2021.01.25) өөрт нь цахимаар танилцуулж,
"Ажлаа мөн цахимаар хүлээлгэж өг" гэжээ.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих