All-in-One Solution

“Баянгол”, “Чингис” зочид буудлуудад иргэдээ тусгаарлая!

Ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол, Ерөнхий сайд асан Сү.Батболдын “Чингис” зочид буудалд гадаадаас авчрах иргэдээ тусгаарлая.
Хэдий болтол тусгаарлах байрны хүрэлцээгүйгээс шалтгаалж, гадаад дахь монголчуудаа татан авч чадахгүй, өлсгөлөн, суулт зарлах хэмжээнд хүргэж, асуудлыг хүндрүүлэх вэ дээ.

Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр (2021.01.18) мэдээлэл хийх үеэр хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авдаг. Өнөөдрийн байдлаар тусгаарлах байрны бэлэн байдлыг хангуулахаар бэлтгэлээ базааж байна. Одоогоор зургаан байрны бэлтгэл хангасан” гэв.

Өөрөөр хэлбэл, БНСУ дахь монгол иргэд энэ олон сарын хугацаанд асуудал тавьж байхад татан авч чадаагүй шалтгаан нь эмч, эмнэлэг хүрэлцээгүйгээс болоогүй зөвхөн тусгаарлах байрны асуудлыг шийдэж чадаагүйгээс тусгай үүргийн нислэгийг хойшлуулсаар иржээ гэж үзэх үндэслэл гарч ирж буй юм.

Уг нь тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж буй юм биш, сovid-19 дэлхий дахинд анх тархаж, Монгол Улс гадаад улсад суугаа иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлсэн үеэс тавигдсан.
Тооллого хийж үзэхэд нийслэлийн хэмжээнд 215 зочид буудал, 45 амралтын газар ажилладаг болох нь баталгаажсан.

Монголын Жижиг, Дунд Үйлдвэрлэл, Үйлчилгээний холбоо нь 2015 оноос хойш бичил, жижиг, дунд бизнесийг дэмжиж, гишүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй төрийн бус байгууллага юм.

Холбоо барих
Үйл ажиллагаа
Арга хэмжээ
Мэдээ
Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо | 2015 он
Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Холбоо барих