All-in-One Solution

Шударга худалдааг хөгжүүлэх, буруу хэмжлийн улмаас хэрэглэгчдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо”

МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газраас “Эрүүл аюулгүй орчин-иргэн таны оролцоо” аяны хүрээнд “Шударга худалдааг хөгжүүлэх, буруу хэмжлийн улмаас хэрэглэгчдэд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо” сэдэвт өдөрлөгийг Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Баянзүрх” худалдааны төвд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр “Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээг хэрэглэгч үнэлэх" хэрэглэгчийн хяналтын хуудсыг худалдаа эрхлэгч, худалдан авагчдад сурталчилж, хэрэглэгчдээр хяналтын хуудсыг бөглүүлж, зөвлөмж, сэрэмжлүүлэг тараав.

Иргэдээр хяналтын хуудас бөглүүлж, савласан хүнсний бүтээгдэхүүний тоон хэмжээг үнэлүүлснээр хэрэглэгчийн хяналтыг сайжруулах, дутуу савласан бүтээгдэхүүн худалдах, баталгаагүй жин хэмжүүрээр хэмжлийг буруу хийж, худалдан авагчыг хохироох зэрэг зөрчлийг таслан зогсоох ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Zasag.mn

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих