All-in-One Solution

ДУУТ УРЛАН ХХК-ИЙН ЭРХЛЭГЧ Д.БАЯРХУЯГ: ДЭМЖЛЭГ ЭЗНЭЭ ОЛОХ Л ЧУХАЛ БАЙНА

Ах нь 1993 оноос хойш гар ур­лалын бүтээгдэхүүн хийж бай­на. 22 жил бичил бизнес эрхэлсэн гэ­сэн үг. Манай компани үн­дэсний уламжлалт гар ур­лал, үнэт эдлэл, хэрэглээний зүйлс хийдэг. Монголчууд нэг үеэ бодоход үндэсний гэ­сэн бүхнийг дэмждэг болсон бай­на. Төр засгаас ч бодлогоор дэм­ждэг болж. Манай урлан эрт­ний хийцийг орчин үетэй хор­шуулж бүтээгдэхүүн хийж бай­на.

Тухайлбал, халуун саван до­тортой домбо үйлдвэрлэж бай­гаа. Тухайн үеийн домбыг хослуулна гэхээр үндэсний ур­лал маань хоцрогдохгүй. Цаа­шаа улам бүр үе дамжиж хэрэг­лэг­­дэж үнэ цэнэтэй болно. Гар ур­лалыг дэмжих ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань анх удаагаа чуулж байна. 2000 оноос хойш л үйлдвэрлэл эрх­лэгчдээ дэмжих талаар янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Янз янзын төр засаг, сайд ярьж л байдаг. Гэх­дээ одоо бол өөрөөр хөгжих ёс­той.

Олон улсын эдийн засаг жи­жиг дунд үйлдвэрлэлээ хөг­жүүлэхэд чиглэж байгааг ма­найх ч гэсэн олж хараад уул уурхайг биш жижиг дунд үйлд­вэрлэлээ хөгжүүлнэ гэж бай­гаа нь зөв юм. Хөгжүүлнэ гэж ярих нэг өөр. Улс орных нь эдийн засаг тогтворжоогүй бай­хад хөгжүүлэх талаар яриад ч хэрэггүй шүү дээ. Тэгээд ч бид манай салбар руу мөнгө өг гэж дайрахаас илүүтэй боломж бо­лолцоондоо тааруулаад биз­несээ эрхлээд явчихна. Гэхдээ хууль нь тодорхой, дэмжлэг үзүү­лэх бол түүнийгээ яг хүндээ л хүргээд явчих хэрэгтэй байгаа юм.

Мэдээ хайх
Generic selectors
Exact matches only
Search in title
Search in content
Post Type Selectors
Хэл солих
Холбоо барих